2010-06-10
Ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ

Амьсгалын замын халдвар нь амьдарч буй орчин, нийгмийн нөхцөл байдал, амьдралын хэв маяг, түвшнээс үл хамааран тархдаг халдвар билээ. Өөрөөр хэлбэл, энэ халдварыг бидний хэн нь ч тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс ч амьсгалын замын халдвар бусад халдварын дотор тэргүүн байрыг эзэлдэг байна. Энэ талаар эмийн Актавис компанийн эмч төлөөлөгч, хүний их эмч, анагаах ухааны магистр Б. Мандирмаагийн яриаг хүргэе.

Тоос шороог найтаах, нулимс гоожуулах байдлаар гадагшлуулдаг

Амьсгалын замын халдварыг амьсгалд оролцдог эрхтнүүд буюу амьсгалын замын аль хэсгийг хамарч байгаагаас нь шалтгаалаад  амьсгалын дээд замын буюу хамар, залгиур, гүйлсэн булчирхай, хамрын хөндий, дунд чихний үрэвслийн, амьсгалын доод замын буюу төвөнх, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушигны үрэвслийн халдвар гэж ангилдаг. байна. Амьсгалын эрхтний хамгаалах тогтолцоонд  хамрын хөндий, мөгөөрсөн хоолойн бүтцийн онцлог зохион байгуулалтаас эхлээд гуурсан хоолой, уушгины өвөрмөц дархлалын урвал ордог аж. Тухайлбал, хамрын хөндий  агаарыг шүүж цэвэрлэн, хүйтэн агаарыг бүлээсгэн, халуун агаарыг хөргөн, хуурай агаарыг чийглэн гуурсан хоолой руу дамжуулдаг. Мөн хортой бодисыг саармагжуулахаас гадна гаднаас орсон тоос шороог найтаах, нулимс гоожуулах байдлаар гадагшлуулдаг байна.Тэгвэл гуурсан хоолой шүүрэл ялгаруулж, ялгарсан шүүрэлтэй гаднаас орсон тоос шороог гуурсан хоолойн идэвхтэй хөдөлгөөн, тусгай эсүүдийн тусламжтай гадагш ялгаруулдаг.  Харин гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхитын үед гуурсан хоолойн энэ шүүрлийн ялгарал ихэсч, найрлага нь өөрчлөгдөн өтгөрч зуурамтгай болно. Ийм өтгөн шүүрэл гадагшилж чадахгүйгээс гуурсан хоолойд хуралдан агаар дамжуулах замыг нарийсган бөглөснөөр агаарын урсгалд саад учруулан амьсгалах үйл ажиллагааг хямруулдаг аж.

Нян, вирус, мөөгөнцрийн аль нь ч байж болно

Амьсгалын замын халдвар үүсгэгчид нь нян, вирус, мөөгөнцрийн аль нь ч байж болох нь. Нянгийн халдвар нь вирусын халдвар буюу бидний хэлж заншсанаар ханиад томууны дараахь хоёрдогч халдвар болон үүсдэг байна.Үүнээс гадна тоос шороо, утаа тортог амьсгалж буй агаартай уушигт орж, өвчин үүсгэх шалтаг болдог гэнэ. Даарч хөрөх, агаарын бохирдол, хоол хүнс аминдэм дутагдах, нойр дутуудаж ядрах үед бие махбодид чимээгүйхэн амьдарч байсан өвчин үүсгэгчид идэвхжих, эсвэл гаднаас өвчин үүсгэгчид биед нэвтрэн орсноор хүн өвчилдөг байна. Ялангуяа өвөл, хавар намрын улирал солигдох үеийн агаарын хэмийн харьцангуй өндөр хэлбэлзэл, аминдэм, хоол хүнсний дутагдлаас болж өвчлөл харьцангуй өсдөг аж.


Эмчилгээ хийлгэхгүй удвал…

Гуурсан хоолойн ханын эсүүд үйл ажиллагаагаа гүйцэтгэх чадваргүй эсүүдээр солигдон сорвижиж, удаан хугацаагаар үргэлжилдэг цэртэй ханиалгалттай архаг өвчин болон даамжирна. Хүүхдэд хамгаалах тогтолцоо бүрэн хөгжөөгүй, хамар жижиг богино, мөгөөрсөн хоолой юүлүүр хэлбэртэй нарийн байдгаас амархан үрэвсэн нарийсч, амьсгалыг нь хүндрүүлдэг. Мөн бодисын солилцоо эрчимтэй явагддагаас хүчилтөрөгчийн хэрэгцээ насанд хүрэгсдийнхээс илүү байдаг тул амьсгалын дутагдалд амархан ордог байна.

Ханиалга ямар үед аюултай вэ

Гэнэт үүсэж, зогсолтгүй ханиалгах, зайнаас сонсогдох хэржигнүүртэй ханиалга, шөнө ханиалга хөдөлдөг, бүгших, цустай цэр, ногоон өнгийн цэр ажиглагдаж байвал ханиалга хүндэрчээ гэсэн үг. Түүнчлэн ханиалга гурван долоо хоногоос илүү хугацаагаар үргэлжилсэн, 0-1 насны хүүхдэд 38°С-ээс өндөр халуунтай ба амьсгаадаж байгаа бол яаралтай эмнэлэгт хандаж нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Ямар эм бэлдмэл хэрэглэх вэ

Ханиалга нь амьсгалын замын өвчнүүдийн үед хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг буюу хамгаалах рефлекс аж. Ингэхдээ ханиалгын төв сэрэлд орсноос ханиана. Мөн бронх, цагаан мөгөөрсөн хоолойн салст цочирсноос ханиалга үүсдэг гэнэ. Ханиалга дарах эмүүдэд кодейн, бронхоцины сироп, либексин зэрэг эм ордог байна. Амьсгалын замын өвчнүүдийн үед вирусын эсрэг бэлдмэл, бактерийн эсрэг антибиотик эмчилгээнээс гадна ханиалга намдаах болон цэр ховхлох, цэр шингэлэх эмүүдийг хавсруулан хэрэглэх шаардлагатай аж. Эмчилгээг эмчийн хяналтан дор эхлэх хэрэгтэй. Өвчтөнийг  дааруулж хөргөхгүй байх ба бага хүүхдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж хэрэггүй. Учир нь  хөдөлгөөн нь бронхын цэвэрлэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Хоол нь  хангалттай илчлэгтэй байхаас гадна шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Шингэн нь организмаас хорыг ялгаруулахыг сайжруулж, цэрийг шингэрүүлж, ялгаралтыг сайжруулдаг байна. Амьсгалын  дээд замын цочмог халдвартай хүүхдийн ханиалгыг эмчлэх гол арга бол цэрийг шингэлж гадагшлуулах аж. Цэрийг сайн ялгаруулахын тулд хүүхэд байгаа өрөөний агаарыг чийгшүүлэх нь чухал. Түүнчлэн сүүлийн үед цэрийг шингэлдэг (муколитик) ба түүний ялгаралтыг хөнгөвчилдөг цэр ховхолдог эмүүд маш өргөн сонголттой болоод байгаа юм байна. Амьсгалын дээд замын халдварын үед ханиалгахад ургамлын гаралтай цэр шингэлэх бэлдмэлүүдийг хэрэглэж болно. Энэ нь төдийлөн үр дүн өгөхгүй  өвчний 3–4 дэхь өдөр ханиалга нь  цэртэй болохгүй, цэрний ховхролт муу үед синтетик цэр шингэлдэг буюу муколитик эмүүдийг хэрэглэж болох нь. Орчин үеийн хамгийн сайн муколитикуудын төлөөлөл нь Муколизин (амброксол) болон  АЦЦ  аж. Хүйтний улирал хаяанд ирж, ханиад томуу болон түүний хүндрэлүүд ихэсдэг энэ үед  эмийн Актавис пүүсийн оруулж ирсэн Муколизин нь цэрийг шингэлэхээс гадна цэрийг гадагшлуулах, үрэвслийн эсрэг мөн хэсэг газрын хамгаалах чадварыг сайжруулах үйлчилгээтэй. Түүнээс гадна нярай хүүхэд болон дутуу төрсөн хүүхдэд хүртэл хэрэглэж болдог, гүзээлзгэнэ жимсний  амт, үнэртэй сироп хэлбэртэй юм байна Ханиалганы эсрэг бэлдмэлүүдэд ханиалгах рефлексийг дарангуйлах эмүүд ордог.  Ханиалга намдаах хамгийн сайн бэлдмэл болох Демефаныг Исландын Актавис пүүсээс Монголд шинээр оруулж ирээд байна
Сэтгэгдэл:


зүрхний бичлэгийг нд төлдөг хүн ямар үнээр хийлгэх вэ
Бичсэн: Зочин цаг: 17:15, 2014-11-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax