Зүрх судасны өвчин нь дэлхийд хамгийн их тархалттай өвчний тоонд орж, нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна. Үүний дотроос зүрхний архаг дутагдал нь зүрх судасны системийн өвчнүүдээс хамгийн их тохиолддог хүндрэлийн нэг гэдгийг уншигч та лав сонссон байх. Янз бүрийн өвчнээс болж, хангалттай хэмжээний цусыг организмд хүргэдэг зүрхний үйл ажиллагаа муудаж, улмаар амь насанд аюултай зүрхний дутагдал үүсдэг байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид Олон улсын эмийн Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эмч нартай хамтран зүрхний архаг дутагдал гэх амь насанд халтай өвчний тухай, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Өвчтөний амьдралын чанарыг 81 хувиар багасгадаг
Зүрхний дутагдлыг зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс, артерийн даралт ихсэх өвчин, зүрхний клапаны гажгууд үүсгэдэг гэнэ. Америкийн судлаачид зүрхний дутагдал нь ихэнх тохиолдолд өвчтөний амьдралын чанарыг 81 хувиар багасгадаг гэдгийг тогтоожээ. АНУ –д жилд 71,3 сая хүн зүрхний өвчнөөр өвдөж байгаа бол нас баралтын 1-р шалтгаан буюу жилд нийт нас баралтын 39%-ийг эзэлж байна. Тэгвэл манай оронд нийт өвчлөлийн шалтгааны 4-рт орж байгаа боловч цусны эргэлтийн тогтолцооны өвчнөөс жил бүр 5500 – 6000 хүн буюу 3 хүний 1 нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын 38,3% буюу тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна
Нью-Йоркийн зүрх судасны нийгэмлэгийн ангиллаар зүрхний архаг дутагдлыг дөрвөн үед хуваадаг байна. Энэхүү ангиллыг хамтдаа сонирхоцгооё.
Үе | Илрэх шинж тэмдэг |
1-р үе | Амьсгаадалт 3-аас дээш давхрын шатаар өгсөх үед илэрдэг. Өвчтөний биеийн хүчний ажил хязгаарлагдахгүй. |
2-р үе | Биеийн хүчний ажил бага зэрэг хязгаарлагдана. Зүрхний дутагдлын шинж тэмдгүүд хэвийн өдөр тутмын ачааллын үед илэрнэ. Хурдан явах ба нэг давхрын шатаар өгсөх үед амьсгаадна. |
3-р үе | Биеийн хүчний ажил нилээд хязгаарлагдана.Зүрхний дутагдлын шинжүүд бага зэрэг ачааллын үед илэрнэ.Энгийн явган явах үед илэрнэ.Энэ шинж тэмдгүүд нь тайван үед арилна. |
4-р үе | Тайван байхад зүрхний дутагдлын шинжүүд илэрнэ. Маш бага биеийн хүчний ачаалал өгөхөд эрс нэмэгдэнэ |
Хэрхэн эмчлэх вэ
Юуны өмнө энэ байдалд хүргэсэн үндсэн өвчнийг эмчлэх ёстой. Эмчилгээний мөн чанар нь зүрхний ачааллыг бууруулах ба түүний агших чадварыг сайжруулах явдал юм. Урьд өмнө нь бүх өвчтөнд зүрхний гликозидуудыг (дигоксин) хэрэглэдэг байсан.Одоо бол тэднийг ховор хэрэглэдэг болсон ба эхний үе шатуудад хэрэглэхгүй зөвхөн бусад бэлдмэлүүд үр дүн өгөхгүй болон зүрхний зүүн ховдлын үйл ажиллагаа 75 хувь багассан тохиолдолд л хэрэглэнэ. Сүүлийн жилүүдэд зүрхний дутагдлыг эмчлэх гол үндсэн эмчилгээнд ангиотензин хувиргагч ферментийг (АХФ) саатуулагч эмүүдийг (эналаприл) дэлхий даяар маш өргөн хэрэглэж байна. Энэ эмүүд нь артерийн судсыг өргөсгөдөг ба судасны захын эсэргүүцлийг багасгадаг. Ингэснээр зүрхний ачааллыг хөнгөрүүлнэ.Эм нь судасны дотор хананы алдагдсан үйл ажиллагааг сэргээдэг.
-Артерийн судас яаж бөглөрдөг вэ? -Артерийн судас бөглөрөх үйл явц нь олон жилийн турш үргэлжлэн удаан явагддаг. Цусан дахь бага нягтралтай ЛП холестрины хэмжээ хэт ихэссэнээс тэр нь аажмаар зүрх болон тархийг тэжээдэг артерийн судасны дотор хананд хуримтлагддаг. Энэ нь бусад бодисын хамтаар толбо нь нягтарч, хатуу зүйл болон артерийн судсыг нарийсгах буюу бөглөж болно. Үүнийг атеросклероз буюу судас хатуурах өвчин гэнэ. Энэ товруу нь артерийн судсыг нарийсгаснаас зүрхний цусан хангамж дутагдаж зүрхээр хүчтэй хатгадаг. -Судас хатуурлын үед өвчтөнд юу мэдэгдэх вэ? -Титэм судасны дотор товруу үүсч улмаар зүрхний цусан хангамж дутагдахад цээжний зүүн талд голдуу хүнд юмаар дарах мэт болох, хүнд оргих, шахах, базах маягаар заримдаа зүүн гар, мөр, эрүү рүү дамжин өвдөж илэрнэ. Энэхүү өвдөлт голдуу биеийн хүчний ачааллын үед, хүнд хоол идсэний дараа эсвэл хүйтэн агаарт гарах үед илэрч болох юм. Өвдөлт богино хугацаанд үргэлжлээд намдах эсвэл нитроглицерин уухад хурдан намддагаараа онцлог байдаг. -Зүрхний ишеми өвчний эмчилгээ -Титэм судасны хатуурал түүнээс үүсэлтэй зүрхний ишеми өвчний хавсарсан эмчилгээнд цусан дахь холестрины хэмжээг юуны түрүүнд шинжилгээ өгч тодорхойлуулах ба цусан дахь холестрины хэмжээг бууруулах эмчилгээг хийлгэснээр та зүрхээр хүчтэй хатгаж, улмаар зүрхний шигдээс, тархинд цус харвах зэргээр хүндэрч гэнэт нас барах эрсдлийг хоёр дахин бууруулж чадна. |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих