2010-06-10
Сайн явах санааных…


Амьдралд сэтгэл санаа өөдрөг байх, сэтгэлээр унах, гутрах олон үйл явдлууд ээлжлэн үргэлжилдэг. Сэтгэл санаа өөдрөг байх нь таны ажлын  амжилт, гэр бүлийн аз жаргал, хамт олны халуун дулаан уур амьсгалд  эерэгээр нөлөөлөөд зогсохгүй,  эрүүл саруул явахад тань тустай билээ. Ер нь сэтгэл санаагаа засах олон арга байдаг. Иймд өөрийн бие организмд өөдрөг сайхан сэтгэлийн даавар ялгарах бүх нөхцөл боломжийг үүсгэж, өдөр тутмын стрессийн хор уршгийг даван туулж, ахуйн бүхий л баяр хөөрийг бүрэн дүүрэн амсахын тулд нилээдгүй хүчин чармайлт, зориг хэрэгтэйг та санаарай.

Нэг. Баяр цэнгэлийн даавар ялгаруулах хамгийн энгийн арга бол шоколад, гадил, бялуу зэрэг амттанг идэх явдал юм. Гэхдээ амттан, чихэрлэг, өөх тостой хоол хүнс таргалуулдаг гэдэг бодол энэ бүхнийг идсэн таашаалыг үгүй хийх магадлалтай. Ийм учраас та өөрөө шийд, нэг бол туранхай, бүх ертөнцөд уурлаж уцаарлан явах, эсвэл эрүүл цатгалан байж, сэтгэл санааны хувьд тогтвортой байхын аль нэгнийг сонгоорой. Туранхай хүүхнүүдийг бодвол махлагдуу эмэгтэйчүүдийн биед эндорфин илүү идэвхтэй ялгардаг байна. Та эсвэл элдэв амттаныг ашигтай витаминуудаар орлуулж болно, Хамгийн тохиромжтой нь В бүлгийн витамин- Биомекс шүү.

Хоёр. Иллэг ааш араншинд  нөлөөлнө. Уг нь бүх биеийн иллэг хийлгэвэл сайн. Алга болон хөлийн уланд биологийн идэвхтэй асар олон цэгүүд байдаг учраас бараг л биеийн бүх системийн ажиллагааг идэвхжүүлдэг. Хэрэв боломжгүй бол гоо сайханд орж маникюр хийлгээрэй. Мэргэжлийн хүнээр хийлгэвэл илүү сайн.

Гурав. Нохой, муур, тоть, загас зэрэг гэрийн тэжээмэл амьтад сэтгэл санааны байдалд их үүрэгтэй. Эдгээр амьтдын хажууд байхад хүний биед баяр цэнгэлийн дааврууд аяндаа ялгарч эхэлдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Хэрэв та гэртээ амьтан тэжээдэггүй бол гэрийн тэжээмэл амьтантай найз нөхдийнхөө зочилж очиж болно шүү дээ.

Дөрөв. Зорьсон зорилгодоо хүрэх нь баяр хөөрийн даавар ялгарах эх булаг. Та  дэвтэр аваад шинэ хуудас бүрт зорилгоо бичээрэй. Доор нь үүний тулд юу хийх ёстойгоо дэс дараалан бич. Ингээд хийж гүй цэтгэсэн бүхнээ нэг нэгээр нь зурж дар. Ингэж дарах маш их баяр хөөр авчирдаг. Дотор санаандаа бодоод хийж гүйцэтгэх нэг хэрэг, харин баримтжуулаад дараа нь үүнийгээ биелүүлэх огт өөр шүү.

Тав. Хайр дурлал бол аз жаргалтай байх хамгийн баялаг эх булаг. Намар ойртохын зэрэгцээ хүмүүсийн романтик хандлага ихэсдэг, үүнийг ашиглаарай. Гэр бүлтэй хүмүүс хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх талаар бодоод үзээрэй. Хүн өөрийгөө өмгөөлөл хамгаалал дор, амгалан тайван байгааг мэдэрсэн үед жишээлбэл ханийнхаа хажууд байхдаа эндорфин их ялгаруулдаг. Мэдээж сайхан сексийн тухай мартаж болохгүй. Секс биднийг эмчилж, эвлэрүүлж, нисгэж сургадаг билээ
Сэтгэгдэл:


Хмм
Бичсэн: Зочин цаг: 15:11, 2024-03-14 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 08:17, 2012-02-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax