Ядаргаа-амьдралд байж л байдаг ердийн нэг үзэгдэл мэт санагддаг. Ачаалал ихтэй үед ядарч, амарч унтахад арилчихдаг мэт бодсоор, амархан зүйл мэт сэтгэсээр яваа байх. Ядаргааны тухай ийм ойлголттой яваа бол та эндүүрч байна. Анагаахын судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодийн түвшинд байж болох үзэгдэл гэдэг ч хэмжээнээсээ хэтрэх буюу олон давтагдан архагшвал эрүүл мэндэд хор хохирол учруулж, олон өвчний эх үүсвэр болдгийг нотолсоор байна. Ганц нэг жишээ дурьдахад, Америкийн өвчин судлалын урьдчилан сэргийлэх төвөөс архаг ядаргааны хам шинж бол 21-р зуунд нүүрлэж байгаа том аюулын нэг гэжээ. Хятадын эрдэмтэд архаг ядаргааны учрыг зөв ойлгож, сэргийлж чадвал олон өвчнөөс зайлсхийж чадна гэдэг байна. Энэ мэтчилэн ядаргаа нь хүний эрүүл мэндэд хор хохиролтой болох нь тодорхой болсоор байна.
Өнөөдөр Монголчуудын ядаргаа ямар байна гэж хэн нэгнээс асуухад “дээд зэрэг” гэж хариулахад бэлэн байгаа байх. Үнэхээр бид ядаргаагаа тайлах, эмчлүүлэх нь бүү хэл бидэнд ядаргааны тухай зөв ойлголт ч дутмаг байна. Ядаргааны их багыг л хэлэхээс биш, хөгшин залуу хүн бүхэнд байдаг л зүйл. Тиймээс дараах зовиурууд танд байна уу үгүй юу шалгаад үзээрэй. Ямар нэгэн юманд сонирхолгүй болох, эрч хүч буурах, ачаалалгүй үед ч ядарч сульдах, анхаарал сарних, мартах, нойр хөнгөрөх, унтаад бие амрахгүй байх, юм бүхэнд шаналах зовиуруудын 2 буюу түүнээс дээш зовиур танд илэрч байвал ядаргаатай байна гэсэн үг. Энэ зовиурууд нэг сараас дээш хугацаагаар танд илэрвэл архагшсан байна гэж тооцоорой.
Тэгвэл та ядаргаанд дарлуулж суухааргүй боллоо. Таны мэдрэлийн эсийг тэжээгч витамин В1, В6, В12 өндөр тунгаар агуулсан Биомексийг л хэрэглэхэд хангалтай. Дээр нь та сайн хоол, дасгал хөдөлгөөн, хангалттай унтаж амрах, алжаал тайлах энгийн аргад суралцах ёстойгоо битгий мартаарай.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих