2010-06-10
Та хүүхдээ анхааран ажиглаж, дахин нэг эргэцүүлээрэй

Хүүхэд тань компютер тоглоом авна гэж шаналгана. Та өглөө, үдэшгүй үглэх хүүхдийнхээ дуунаас халширсандаа аваад л өгнө. Төмрөөр бүтсэн тоглоом хүүхдийн шуналыг хөдөлгөж, балчир хүүхэд өөрийн мэдэлгүй хорхойссоор явна.  Бас болоогүй, тоглоомын хөнгөнөөс хүнд рүү, жижгээс том руу тэмүүлнэ. Нэг л мэдэхэд нойр хоолонд муудаж, ядарсаар, хичээл сурлагынх нь идэвх суларч, ядаргаа таны хүүхдийг эзэмдэнэ. Гэрийн компьютер онцгүй санагдаж, гудамжны тоглоомын газарт сэтгэл татагдаж, тэр зүг зүтгэнэ, улам ядарна. Энэ бүхнээс шалтгаалан идэж уух, цаг нар, хичээл сурлага, айж ичих, ядрах бүхэн компютер тоглоомонд далдлагдана.

Эцсийн дүндээ хүүхэд ядарч сульдсаар, шим тэжээл, хөдөлгөөн дутагдаж, өсөлт хөгжил багасах болно. Компютер тоглоомын бяцхан дэлгэц ид шидтэй юм шиг эрүүл мэндийг доройтуулж, ядаргааны туйлд хүүхдийг тань оруулж магадгүй шүү. Анхаарч нэг ажиглаарай.  Мөн зуны амралтаараа  эрх чөлөөтэй, цагт баригдалгүй зугаалж явсан хүүхэд хичээл эхлэхэд гэнэт цагийн дэглэмд орсноос стресст өртөж,  ядрах нь их байдаг. Ахиад нэг хүүхдээ ажиглаарай. Ядраад хичээл номондоо сонирхолгүй болох анхаарал нь төвлөрч чадахгүй бол В төрлийн витамин өндөр тунгаар агуулсан Биомексийг өдөрт ганцхан удаа 14-20 хоног  хэрэглүүлээд үзээрэй. Танд төдийгүй таны хүүхдэд үр дүн нь шууд л мэдэгдэнэ. Та өөртөө төдийгүй хүүхдэдээ ядаргааг эд баялаг, мэдлэг юм шиг биедээ хураасаар өвчний эх суурийг тавихгүй  байхыг эрхэмлэн хүсье.



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax