2010-06-10
Амьсгалын замын халдварын үеийн гол зовиур болох ханиалга, түүний эмчилгээ


Амьдарч буй орчин, нийгмийн нөхцөл байдал, амьдралын хэв маяг, түвшингээс үл хамааран тархдаг халдвар бол амьсгалаар дамжин тархдаг буюу амьсгалын замын халдвар юм. Амьсгалын эрхтэн гадаад орчинтой шууд байнга харьцаж байдаг учраас амьсгалын замын халдвар ямагт бусад халдварын дотор тэргүүн байрыг эзэлдэг.

Амьсгалын замын халдвар үүсгэгчид

Амьсгалын замын халдвар үүсгэгчид нь нян, вирус, мөөгөнцрийн аль нь ч байж болох ба нянгийн халдвар нь голдуу вирусын халдвар буюу бидний хэлж заншсанаар ханиад томууны дараахь хоёрдогч халдвар болон үүсдэг. Үүнээс гадна тоос шороо, утаа тортог амьсгалж буй агаартай уушигт орж, өвчин үүсгэх шалтаг болдог. Даарч хөрөх, агаарын бохирдол, хоол хүнс аминдэм дутагдах, нойр дутуудаж ядрах үед бие махбодид чимээгүйхэн амьдарч байсан өвчин үүсгэгчид идэвхжих, эсвэл гаднаас өвчин үүсгэгчид биед нэвтрэн орсноор хүн өвчилдөг. Ялангуяа өвөл, хавар намрын улирал солигдох үеийн агаарын хэмийн харьцангуй өндөр хэлбэлзэл, аминдэм буюу витамин, хоол хүнсний дутагдлаас болж өвчлөл харьцангуй өсдөг.

Амьсгалын замын цочмог халдвар

Та  юмуу таны хүүхэд салхинд цохиулж, ханиад хүрчээ. Бие тавгүйрхэн, даарч, зовиуртай ханиана… Харамсалтай нь ийм асуудалтай бараг хүн бүрт л тулгардаг. Ханиалга  нь  практикт хамгийн их тохиолддог шинж тэмдгийн нэг юм. Ханиалгах буюу огцом  амьсгаа гаргах нь бронхийг гадны биет, нян болон бронхын шүүрэл болох цэрнээс цэвэрлэдэг организмын хамгаалах урвал юм. Ханиалга нь янз бүрийн өвчний үед дагалдан гарч ирдэг. Түүнээс болж бөөлжих, хоолой сөөх, тайван биш болох, нойр алдагдах, үндсэн өвчнийг явцыг хүндрүүлэх зэрэгт хүрдэг.

Ханиалга үүсэх шалтгаанууд: Ханиалга нь 90% ихэнхдээ ОРВИ буюу  амьсгалын замын хурц халдварын үед илрэх шинж тэмдэг  болон илэрдэг. Энэ үед халдвар-үрэвслийн процесс нь амьсгалын дээд зам ( хамар, хамар залгиур, ам залгиур) ба амьсгалын доод зам (төвөнх,  цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушиг)-т байрладаг. Ханиалгын бусад шалтгаанд: Чих хамар хоолойн үрэвсэл(хамар, хамрын дайвар хөндийнүүд, залгиур), залгиурын гүйлсэн булчирхай томрох, Бронхын астмын хамгийн чухал шинж тэмдгүүдийн нэг юм. Энэ  өвчний үед ханиалга нь багтраа хөдлөх  үед  илэрнэ. Ханиалга нь цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойд гадны биет  орсноос  болж гэнэт үүсч болно.  Энэ үед хүүхдийн амь насанд аюултай учраас яаралтай эмчийн тусламж шаарддаг. Мөн ханиалга нь амьсгалын замтай холбоогүйгээр үүсч болдог. Жишээ нь: Зүрхний гажигтай, зүрхний архаг дутагдалтай хүмүүс  ба ходоод гэдэсний замын эмгэгтэй хүмүүст  үүсч болно. Мөн ханиалга үүсэх бас нэг шалтгаан нь агаарын бохирдолтой орчин, тамхины утаа, ба түүнээс гадна өрөөний агаар хэт халуун ба хуурай байх юм. Ховор тохиолдолд  сэтгэцийн (рефлексийн) гаралтай ханиалга илэрдэг. Жишээ нь: гадна чих хулхиар бөглөрөх ба дунд чихний үрэвслийн үед. 

Ангилал: Ханиалгыг үргэлжлэх хугацаагаар нь хурц ( 3 долоо хоног хүртэл), Архаг (3-8  долоо хоног түүнээс дээш) гэж ангилдаг. Хүүхдийн ханиалгыг нэг жилийн хугацаанд 3-4, түүнээс дээш удаа халуурах, нусгайтах болон сулбайх гэх мэт хурц халдварын шинж тэмдэггүйгээр ханиалгахыг зарим мэргэжилтин архаг ханиалга гэж үздэг. Ханиалгыг шинж тэмдгээр нь цэртэй, хуурай гэж ангилна. 1 хүртэлх насны хүүхдэд цэртэй ханиалга нь голдуу цэр нь хэт өтгөн байхаас гадна цагаан мөгөөрсөн хоолойн булчингийн үйл ажиллагааны дутагдлаас болж, цэрээ гадагшлуулж чадахгүй байдаг. Иймээс цэр ялгарч байсан ч  цэр нь гадагшлахгүй байдаг. Ханиалга юунаас болж үүссэнийг мэдэхийн тулд шинж чанарт нь анализ хийх хэрэгтэй.  Тухайлбал, хуурай, чанга, тасалдсан амьсгааданги ханиалга нь төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвслийн үед илэрдэг. Дагшсан, амьсгал гаргалт шуугиантай болсон, улмаар ээрч, бөөлжихөд хүргэдэг ханиалга  нь коклюшийн үед, исгэрсэн амьсгалын фонон дээр үүсч байгаа ханиалга нь бронхын багтрааны үед тус тус илэрнэ. Хуурай ханиалгын үед анализ хийхээс гадна цэрний байдалд анхаарал тавих хэрэгтэй. Цайвар өнгөтэй цэр шар ногоон өнгөтэй болох нь архаг бронхит болон үрэвсэл хурцдах үед, цэр цусны хольцтой гарах нь уушгины сүрьеэгийн үед илэрдэг.

Ханиалга яаж үүсдэг вэ

Халдварын болон халдварын бус гаралтай дурын гэмтээгч хүчин зүйл амьсгалын замын салст бүрхэвчинд нөлөөлснөөр хурц үрэвслийг үүсгэдэг. Энэ үед цэр ялгаруулдаг эсийн тархах талбай болон тоо хэмжээ ихээр нэмэгддэг. Тэгснээр цэрний хэмжээ ба өтгөрөлт нэмэгддэг ба түүний ялгаралт хүндрэлтэй болдог. Энэ үед ханиалга үүсэх ба түүний физиологийн гол үүрэг нь амьсгалын замыг түүнд хуримтлагдсан зүйлүүдээс  цэвэрлэхэд оршдог. Амьсгалын замын салст бүрхэвчийн үрэвсэл нь бронхын төдийгүй дараа нь уушгины үйл ажиллагааг сулруулдаг. Ингэснээс организм хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг авч чадаагүйгээс олон тооны солилцооны процессыг алдагдуулахад хүргэдэг. Амьсгалын замын хэсэг газрын иммунологийн хамгаалалт мууддаг ба түүнээс болж үрэвслийн процесс удаан явцтай явагдаж, архагшихад хүргэдэг.

Ханиалга хэдийд аюултай вэ

Гэнэт үүсч, зогсолтгүй ханиалгах, зайнаас сонсогдох хэржигнүүртэй ханиалга, шөнө ханиалга хөдөлдөг, бүгших, цустай цэр, ногоон өнгийн цэртэй, АДЗХ –ын фонон дээр үүсээд 3 долоо хоногоос илүү хугацаагаар үргэлжилж буй, 0-1 насны хүүхдэд 38° с –ээс өндөр халуунтай ба амьсгаадаж байгаа бол яаралтай эмнэлэгт хандаж, нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Оношлогоо

Эмчид үзүүлэхдээ доорхи зүйлсийг тодруулж өгөх хэрэгтэй. Үүнд:Хир удаан ханиаж байгаа, ханиалга нь хүүхдийг тайван бус болгож байгаа эсэх, цэр гарч байгаа эсэх, гарч байгаа бол цэрний өнгө, байдал, ямар үед ханилга үүсч байна, өдөр эсвэл шөнө, ханиалга бүгшүүлж байна уу, хүүхэд бол янз бүрийн юм залгисан эсэх, жижиг зүйлээр тоглож байсан эсэх, халуурсан, ханиалга нь цаг агаар, биеийн ачаалал, агаарын бохирдол, бусад байж болох аллергенээс болсон эсэх (гэрийн тоос шороо, амьтны үс, ургамлын тоос),  гэрийн аль нэг гишүүн тамхи татдаг эсэхийш айтар хэлж өгөөрэй. Нэмэлт шинжилгээнүүд: цээжний рентген зураг, хамрын дайвар хөндийнүүдийн рентген шинжилгээ, шаардлагатай тохиолдолд бронхоскопи-бронхыг дурандах, бронхогаф- бронхын рентген шинжилгээ, цэрний микробиологийн шинжилгээ, харшлын гаралтай гэж үзвэл аллергеныг илрүүлэх шинжилгээ  өгнө.

Эмчилгээ

Эмчилгээг эмчийн хяналтан дор эхлэх хэрэгтэй. Эмчилгээг өвчний эхний шинж тэмдгүүд эхлэх үед эхэлнэ. Тухайлбал:өвчний шалтгааныг арилгах, түүнээс гадна илэрч байгаа шинж тэмдэг зовиурыг арилгах, түүнээс гадна организмын хамгаалах чадварыг сайжруулах хэрэгтэй. Мөн өвчтөнийг дааруулж хөргөхгүй байх, бага хүүхдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах хэрэггүй. Хөдөлгөөн нь бронхын цэвэрлэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Хоол нь  хангалттай илчлэгтэй  байхаас гадна шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Шингэн нь организмаас хорыг ялгаруулахыг сайжруулдаг ба цэрийг шингэрүүлж, ялгаралтыг сайжруулдаг. Амьсгалын  дээд замын цочмог халдвартай хүүхдэд ханиалгыг эмчлэх гол арга бол цэрийг шингэлж гадагшлуулах юм. Цэрийг сайн ялгаруулахын тулд хүүхэд байгаа өрөөний агаарыг чийгшүүлэх хэрэгтэй. Орчин үед цэрийг шингэлдэг (муколитик) ба түүний ялгаралтыг хөнгөвчилдөг цэр ховхолдог эмүүд маш өргөн сонголттой болжээ. Амьсгалын дээд замын халдварын үед ханиалгах үед ургамлын гаралтай цэр шингэлэх бэлдмэлүүдийг хэрэглэж болно. Энэ нь төдийлөн үр дүн өгөхгүй  өвчний 3-4 дэхь өдөр ханиалга нь  цэртэй болохгүй, цэрний ховхролт муу үед орчин үеийн синтетик цэр шингэлдэг буюу муколитик эмүүдийг хэрэглэж болно. Орчин үеийн хамгийн сайн муколитикуудын төлөөлөл бол Муколизин (амброксол) болон  АЦЦ юм.Муколизин нь цэрийг шингэлэхээс гадна цэрийг гадагшлуулах, үрэвслийн эсрэг мөн хэсэг газрын хамгаалах чадварыг сайжруулах үйлчилгээтэй. Түүнээс гадна муколизиныг нярай хүүхэд болон дутуу төрсөн хүүхдэд хүртэл хэрэглэж болдогоороо давуу талтай.



Сэтгэгдэл:


9 saptai xvvxded atsts ugch bolox uu
Бичсэн: Зочин цаг: 00:43, 2018-11-04 | Холбоос | |


bayarlalaa. mash saihan oilgomjtoi tailbarlajee. emiin sanch nar emee hund shahahaa bodohoos iluu uur yum zarimdaa bodohgui hunii zowiuriig ch buten sonsohgui antibiotic hund shahaad baidag. ehnii eeljind tsertei bol tser howhloh estoi ali ni hamgiin natural sain be gedgiig helj ugduggui uneteig ni zaraad baidag. ene zuwluguu amsh ikh hereg bolloo
Бичсэн: NOx цаг: 09:01, 2016-04-12 | Холбоос | |


bayarlallaa
sain bnuu vneheer haisan medeellee neg mdor mash chanartaigaar avlaa vneheer ih bayarlallaa blogt chine amjilt hvsii saran gerlee
Бичсэн: erdene (зочин) цаг: 21:47, 2011-12-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax