УКТЭ-ийн Нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эмч Д.Буяндэлгэр
Иллэгийн анхны обьект нь арьс юм. Арьсанд очсон үйлчлэл нь мэдрэлийн сэрлээр тархины гадарт очиж, эргээд эд эрхтэнд ирдэг. Энэ нь процесст дааврыг зохицуулж өгдөг байна. Ингэснээр арьсыг хамгаалах, дулааныг зохицуулах, амьсгалах, бодисын солилцоо явуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг. Хүний цусны эргэлтийн системд зүрх ба судаснуууд ордог. Тайван байх үед хялгасан судасны 50 хувь нь нөөцөнд ашиглагдахгүй байж байдаг. Харин иллэг нөлөөлснөөр цусан хангамж сайжирч, эдийг хүчилтөрөгчөөр хангадаг байна. Ингэж цусны ба тунгалгийн эргэлтийг сайжруулснаар бодисын солилцоог идэвхжүүлэн, эдийн нөхөн төлжилтийг сайжруулж, булчинг хатингаршихаас сэргийлдэг. Иллэг нь дулааныг хүлээн авагчийг цочроож, эдэд дулаан үүсгэдэг. Хүний биеийн тодорхой хэсгүүдэд иллэг хийхэд дотор эрхтэнүүдэд нь ч нөлөөлдөг. Энэ нь зөвхөн арьсанд бус эдийн гүнд, ясны хальс хүртэл үйлчилж, үр дүнд хүрдэг байна. Захын мэдрэлийн системд иллэгийн үйлчлэх физиологийн үйлчлэл нь хөнгөн илэхэд тайвшрах, өвдөлт намдах хэлбэрээр илэрдэг бол нухаж, базаж, цохих үед бие махбодь сэргэж, чангарах үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн иллэг нь ажлын ачааллаас ядарсан булчингийн ажиллах чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй юм.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих