2010-06-10
Сонсголд харшлах нөлөөнүүдээс болгоомжил

“Онон-Ач” чих, хамар, хоолойн эмнэлгийн эмч Б.Цэцгээ

1. а/-Дуу чимээний 90 дб-ийн хүчтэй мотоциклийн болон чихэвчний хөгжимний чимээнээс эхлээд 100 орчим дб-ийн модны цех, 110 дб-ийн цахилгаан хөрөө, диско, чихэнд хашгирах, 120 дб-ийн рок концерт, машины хүнгэнээ, 130-140 дб хүчтэй уурын зуух, хурдан онгоц, буун дууны чимээнээс аль болох сэргийл.

б/-Стрептомицин, неомицин, мономицин, канамицин, гентомицин, эритромицин зэрэг антибиотикийг зохистой хэмжээгээр хэрэглэх. Мөн химийн меркури, карбони бодисуудаас сэргийлэх хэрэгтэй.

2. Сонсох эрхтэнээ мэдэх, мэдэхийн хэрээр чихээ арчлах, анхаарах нь чухал. Янз бүрийн шалтгаанаас болж, чих шуугих, дүнгэнэх, бөглөрөх, хатгах, булагтах, сонсгол сулрах тохиолдолд хайнга, хэнэггүй хандахгүйгээр мэргэжлийн эмчид яаралтай үзүүлж, зөвлөгөө аваарай.

3. Чихээ гэнэт доргиулахгүй, цочир огцом хүчтэй дуу чимээнд өртүүлэхгүй байх, усанд орох, толгойгоо угаахдаа чихэндээ ус оруулахаас болгоомжлох, чихээ хөвөн, зөөлөн зүйлээр цэвэрлэж, заримдаа ургамлын тосоор арчиж болно. Чихийг хурц шөвгөр үзүүртэй хатуу зүйлээр ухах, хуруу хумсаараа нухчих, эрчүүд машины түлхүүрээрээ ухаж хэрхэвч болохгүй.

4. Хэрэв сонсох эрхтэнийг эмчлүүлж, сувилуулж байгаа бол түүнийг дэг журам сайтай, тогтмол, тууштай хийж дуусгах, эмч, мэргэжилтний зөвлөгөөг авч, чихээ шалгуулж байх, дүлийрэл ихэсч эмчилгээ авахгүй байгаа бол эмчийн заавраар сонсголын тусгай аппаратын тусламжтайгаар хэвийн байлгаж болно. Гэвч үүнээс өмнө бололцоотой бүх эмчилгээг хийлгэх нь чухал.

5. Хэн боловч өөрийнхөө эрүүл энхийн байдалд байнгын соргог ажиглалт, анхаарал тавьж, хянуур нямбай байвал зохистой. Харин өвчилсөн цагт хойргоор хандах болон дур мэдэн эмчлэх нь хохирол учруулна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax